Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг хэсэг болох элэгний вирүсийн ачаалал тодорхойлох буюу тоолох шинжилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулсан явдал юм. Уг ажлын хүрээнд элэгний С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байсан бол энэ удаа Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу элэгний В вирүс тоолох шинжилгээг иргэдээс төлбөр гаргалгүйгээр үнэгүй хийхээр боллоо. Уг шинжилгээг албан ёсны эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторид хийгдэх бөгөөд манай эмнэлэгийн лаборатори дээрх шаардлага үзүүлэлтийг бүрэн хангаж, бүрэн автомат технологиор элэгний В вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийж эхэлсэнээ дуулгахад таатай байна.
Уг шинжилгээнд хамрагдахыг хүссэн хүн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх буюу даатгалын өргүй байх
- Харъяа өрхийн эрүүл мэндийн төвдөө вирүс илрүүлэх шинжилгээг хийлгэж, цахим системд бүртгэгдсэн байх
- Вирүс илрүүлэх шинжилгээний хариу (+) буюу эерэг гарсан байх ба түүнийг нотолсон эмнэлэгийн бичигтэй байх