Дэлхийн Хепатитын өдѳр хийгдсэн үнэгүй шинжилгээнд нийт 900 хүн хамрагджээ.
Жил бүрийн 7-р сарын 28 ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Вирүст хепатиттай тэмцэх өдөр болгон зарласнаас хойш тус өдрийг Дэлхийн Хепатитын өдөр нэрийн дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Дэлхийн хепатитын өдрөөр вирүст хепатит өвчнийг олон нийтэд таниулан сурталчилж, хэрхэн сэргийлж болох талаар зөвлөгөө өгөх, мөн нэгэнт вирүсийн халдвар авсан хүмүүсийг хэрхэн эмчлэх, цаашид халдварын тархалтыг бууруулах, зогсоох тал дээр мэргэжлийн байгууллагууд хамтран үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Энэ жилийн Дэлхийн Хепатитын өдрөөр Элэгний төвийн хамт олон хепатитын В, С вирүсийн маркерийн шинжилгээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийлээ. Шинжилгээнд нийт 900 хүн хамрагдаж, 10 сая 860 мянган төгрөгийн эмчийн үзлэг, шинжилгээ хийлээ.