Хепатитын Д вирүс
Хепатитын Д вирүсээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь вирүст хепатитын хамгийн хүнд хэлбэрт тооцогддог бөгөөд цочмог үедээ хүндрэх эрсдэл ихтэй, архаг хэлбэр нь элэгний хатуурал, цаашлаад элэгний анхдагч өмөнг үүсгэдэг. Энэ вирүс нь зөвхөн хепатитын В вирүсийн халдвартай хүнд халдварладаг. Манай судлаачдын Монгол хүн амын дунд хийсэн судалгаагаар хепатитын В вирүстэй хүмүүсийн 67.5% буюу 140 000 гаруй хүн хепатитын Д вирүсийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд үүгээрээ манай орон хепатитын Д вирүсийн тархалтаар дэлхийд тэргүүлж байна. Хепатитын В вирүсийн халдвартай гэж оношлогдсон хүмүүс дор хаяж нэг удаа хепатитын Д вирүс илрүүлэх шинжилгээг (anti-HDV үзүүлэх) хийлгэх шаардлагатай юм. Хэрэв шинжилгээний хариу нь anti-HDV эерэг гарсан бол та хепатитын Д вирүсийн РНХ-ийн ачааллыг тодорхойлох (тоолох) шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Ингэснээр вирүсийн идэвхжлийг тодорхойлж, бусад шинжилгээний хариунуудтай харьцуулан таны элэгний үрэвслийн зэргийг тодорхойлж, шаардлагатай эмчилгээг хийн, цаашдын хүндрэлээс сэргийлж чадах юм.
Манай төв нь хепатитын Д вирүсийн халдварыг илрүүлэх (anti-HDV) шинжилгээг хийж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн уг вирүсийг тоолох шинжилгээг шинээр хийж эхэллээ.