Элэгний төвийн лабораторийг ЭМСЯам, ХӨСҮТөвөөс итгэмжлэгдэн, баталгаажууллаа.
Элэгний төв нь С вирүсийн шинжилгээ, эмчилгээ хийх албан ёсны эрх бүхий байгууллага бөгөөд итгэмжлэгдсэн бусад лабораториуд дундаас хамгийн сүүлийн үеийн аппрат техник тоног төхөөрөмжтэй, баталгаат лаборатори юм. Дээрх итгэмжлэлийг нийт 18 лаборатор дундаас сонгож цөөн тооны лабораторд үнэлгээ өгч батламжилсан юм. Үнэлгээг хийхдээ Австралийн Үндэсний лавлагаа лабораторийн мэргэжил арга зүйн зөвлөгөөнд үндэслэн ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албанаас зохион байгуулжээ.
Илрүүлэлтийн шинжилгээ УБ-ын одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа лабораторуудын дунджаар 20 мянган төгрөг, вирүс тоолох шинжилгээ 160 мянган төгрөг байдаг.
Элэгний төвийн лаборатори: хепатит В, С вирүс илрүүлэлт 3000, тоололт 120 мянган төгрөг байна.