Хепатитын Д вирүсийн эсрэг эмчилгээ-Лонафарниб эм
Lancet сэтгүүл Халдварт өвчин дугаартаа хепатитын делта вирүсийн халдвартай хүмүүст лонафарниб эм хэрэглэсэн судалгааны 2 дахь шатны үр дүнг нийтэлжээ.
Eiger био-эмийн үйлдвэр нь 2015 оны 7 сарын 20-нд хепатитын делта вирүсийн халдвартай хүмүүст лонафарниб эм хэрэглэсэн судалгааны 2 дах шатны үр дүнг нийтэлжээ. Энэхүү судалгаа нь Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн (NIH) Мариланд, Бетезда дах эмнэлзүйн төв дээр давхар нууцлалтай, санамсаргүй түүвэрлэлтийн, энгийн хяналттай, тун нэмэгдсэн судалгааны загвараар хийгдэн 28 өдрийн турш лонафарнибыг 100 мг ба 200 мг-аар өдөрт 2 удаа өгч эмчилгээний үр дүнг үнэлсэн.
“Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн эмнэлзүйн төв нь элэгний хатуурал, аминд халтай архаг делта хепатитын эмчилгээнд чухал ач холбогдолтой судалгааг гүйцэтгэлээ. Бид бүхэн энэ судалгааны үр дүн Lancet сэтгүүлийн Халдварт өвчин дугаарт нийтлэгдсэнд маш их баяртай байна” гэж эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Чихрийн шижин, Хоол боловсруулах, бөөрний үндэсний хүрээлэнгийн дарга, үндсэн судлаач Тео Хеллер хэлжээ.
28 хоногийн лонафарниб эмчилгээний дараа эм хэрэглэсэн бүлгийг плацеботой харьцуулахад ХДВ-РНХ-ийн хэмжээ статистик үнэн магадтай буурсан ба лонафарнибыг 100мг-аар өдөрт 2 удаа ууснаас 200 мг-аар өдөрт 2 удаа уухад ХДВ-РНХ-ийн бууралт нь тун хамааралтай байгаа нь харагдсан. (p=0.03, <0.0001)
ХДВ-РНХ-ийн бууралт нь сийвэн дэх лонафарниб эмийн концентрацитай илэрхий шууд хамааралтай байсан ба архаг делта хепатитын үед вирүсийн эсрэг идэвхтэй байгааг харуулж байна. Уг судалгаанд лонафарниб нь эмчилгээний туйлын зохимжтой байсан ба эмчилгээний бүлэгт зонхилон ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрсэн.
Eiger-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Давид Кори “Энэ судалгаа нь ХДВ-ийн халдварын үед лонафарнибыг ууж хэрэглэх үеийн эмчилгээний үр дүнг гаргасан анхны судалгаа бөгөөд судалгааны үр дүнд бид бүхэн сэтгэл ханамжтай байна. Вирүст хепатитын дотроос ХДВ нь хамгийн хүнд бөгөөд бидний зорилго биелж байна” гэж өгүүлжээ.
Лонафарнибын тухай
Лонафарниб нь пренилжих процесст оролцдог уургийн өөрчлөлтийг хариуцдаг фарнезил трансфераз энзимийг саатуулагч, ууж хэрэглэдэг сүүлийн үеийн эм.
ХДВ нь амьдралын мөчлөгийнхөө гол шатыг гүйцээхийн тулд элэгний эсийн пренилжих процессийг ашигладаг. Лонафарниб нь элэгний эс доторх ХДВ-ийн репликацийн пренилжих процессийг дарангуйлж вирүсийн амьдралын мөчлөгийн бүрэлдэх шатыг саатуулдаг. Пренилжих үзэгдэл нь эзэн эсийн энзимийн тусламжтай явагдаж байгаа учраас лонафарниб эмэнд дасалтай болох мутац үүсэх босго өндөр юм. Лонафарниб нь АНУ-ын Хүнс хоолны холбоо (FDA), европын эмийн агентлагаас (EMA) онцгой хэрэгцээт эмийн, АНУ-ын Хүнс хоолны холбооноос түргэвчилсэн журмаар зөвшөөрөл авсан.
Лонафарнибыг хэрэглэх заалт нь хараахан гараагүй байгаа бөгөөд эмийн эрхийг Мерк шарпе&доме корпораци (АНУ, Канадаас бусад газруудад MSD нэрээр мэднэ) эзэмшдэг.
Делта хепатитын тухай
Делта хепатит нь делта вирүсийн халдварын шалтгаантай, хүний вирүст хепатитын дотор хамгийн хүнд хэлбэр юм. Делта хепатит нь зөвхөн хепатитын В вирүсийн халдварын үед тохиолддог, дан В хепатитаас илүү элэгний фиброз, элэгний хавдар, элэгний дутагдал зэрэг элэгний хүнд эмгэгүүдэд хүргэдэг. Дэлхий дээр ойролцоогоор 15 сая хүн делта вирүсийн халдвартай боловч тархалт нь бүс нутгуудад өөр өөр байдаг. Нийтдээ хепатит В тээгчдийн 5-6% нь делта вирүсийн халдвартай гэж үздэг бол БНХАУ, Монгол улс, ОХУ, Төв ази, Турк, Африк, өмнөд Америк зэрэг орнуудад ХВВ-ийн халдвартай хүмүүсийн дунд ХДВ-ийн тархалт нь 70 хүртлэх хувьтай байна гэж мэдээлсэн байдаг.
Eiger-ын тухай
Айгар нь вирүст хепатитын шинэлэг эмчилгээний талаарх судалгаа, хөгжил, худалдан арилжаалахад чиглэсэн хувийн хэвшлийн биотехнологийн компани юм. Вирүст хепатитыг хамгийн хүнд хэлбэр делта хепатитын эмчилгээний лонафарниб эм тэдний гол чиглэл болж байна. Дэлгэрэнгүй мэдээллийгwww.eigerbio.com сайтнаас авч болно.
Eiger – Leader in HDV (PRNewsFoto/Eiger Bio, Inc.)
Эх сурвалж Eiger, Bio, Inc.
Investors: Jim Shaffer, Eiger Bio, Inc, 919-345-4256, jshaffer@eigerbio.com