Монгол улсад Элэгний С вирүсийн эмчилгээ өнгөрсөн оны сүүлээр нэвтэрсэн билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан С вирүсийн эмчилгээний удирдамжийн дагуу эмчилгээ эхлэхээс 90 өдрийн өмнө вирүсийн идэвхжил үзэх буюу тоолох шинжилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай. Тус шинжилгээг дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр үйлчилдэг лабораториудад хийлгэх ёстой ба Эрүүл Мэнд, Спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дээрх шаардлагыг хангахуйц эмнэлэг лабораториудыг шалгаруулан олон нийтэд зарласан билээ.
Итгэмжлэл хүртсэн лабораториудын эхний сонголтонд Элэгний төвийн лаборатори орсон бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш элэгний олон төрлийн нарийвчилсан шинжилгээ оношилгоог мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа юм. С вирүсийн эмчилгээний явцад нийт 3 удаа вирүс тоолуулах шинжилгээг хийлгэх ёстой байдаг ба энэхүү шинжилгээг бүрэн болон хагас автомат ажиллагаатай төхөөрөмжөөр тоолдог.
Элэгний төвийн хувьд бүрэн автомат төхөөрөмжөөр вирүсийн ачаалал тодорхойлж тоолдог ба энэ оны 5 сарын 1 нээс С вирүсийн тоолох шинжилгээний үнийг 120мян.төг-с 90мян.төг болгож хямдрууллаа. 90мян.төг – р С вирүсийг тоолдог болсноор хагас автомат ажиллагаатай төхөөрөмжөөр тоолуулсантай үнийн хувьд ижил боллоо гэсэн үг юм. Ингэснээр С вирүсийн эмчилгээнд хамрагдах иргэн урд өмнө нь 360мян.төг-ийг зөвхөн С вирүс тоолох шинжилгээнд зарцуулдаг байсан бол одоо 270 мян.төг – р тоолуулж 90мян.төг -ийн хэмнэлтийг хийх боломжтой боллоо. Мөн Элэгний төв нь В, Д вирүсийн идэвхжил үзэж тоолдог ба үнийн хувьд хуучин хэвээр 120мян.төг – р иргэдэд үйлчилж байна.