Жил бүрийн 7 сарын 28 нд Дэлхийн Хепатитын өдөр тохиодог билээ. Дэлхий даяар вирүст хепатит хэмээх энэ аюулт өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж олон талт үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Монгол улс нь энэ өдрийг мөн тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2018 оны энэ өдрийг Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран ЭЛЭГНИЙ В, Д ВИРҮСИЙН ЭСРЭГ НЭГДЭН ТЭМЦЬЕ! нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Уг хэлэлцүүлэгт Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Эрүүл Мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албаны төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд манай эмнэлэгийн бүх эмч, судлаачид мөн албан ёсоор оролцож элэгний В,Д вирүсийн эсрэг үйл ажиллагаад нэгдлээ.