Монгол улс элэгний вирүсийн өвчлөлөөр дэлхийд дээгүүрт жагсдаг. Тэр дундаа элэгний С вирүсийн халдвартай өвчтөний тоо нийт хүн амын 16% буюу ойролцоогоор 200 гаруй мянган хүн байдаг бөгөөд элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна гэсэн эмзэглэмээр судалгаа байна. Орчин үеийн анагаах ухааны ололт амжилтын гавъяагаар элэгний С вирүсийг эмчлэх боломж бүрдэж олон өвчтөн аюулт өвчнөөсөө ангижирч байна. Элэгний С вирүсийн өвчлөл, түүний эмчилгээний талаар АУ-ны магистр, хүний их эмч Д.Бэхболдтой ярилцлаа.
-Монголд яагаад элэгний өвчлөл, тэр дундаа элэгний С вирүсийн халдвар өндөр байдаг вэ? Үүнд ямар хүчин зүйлсүүд нөлөөлж байна вэ?
-Монгол улсад элэгний өвчлөл болон элэгний хавдар их байгаагийн шалтгаан нь Хепатитын В, С болон Д вирүсийн халдварын тархалт өндөр байгаатай холбоотой бөгөөд элэгний хавдарын 80 орчим хувь нь уг вирүсийн халдварын шалтгаантай. Монгол улс элэгний хавдарын нас баралтаар 100 мянган хүн амд 70.3 хүн нас барж байгаа нь дэлхийн дундажаас 7 дахин өндөр байгаа юм. Энэ нь элэгний вирүсийн тархалт өндөр байгаатай шууд холбоотой юм.
Хепатитын С вирүсийн халдварын тархалт Монголд 11.1% буюу 200 мянган хүн архаг халдвартай байна. 40-оос дээш насныханд С вирүсийн архаг халдвар өндөр тархалттай байгаа нь бидний 2013-2014 онд хийгдсэн судалгаанд харагдсан.
С вирүсийн халдварын үндсэн шалтгаан нь цус цусан бүтээгдэхүүн хийлгэх болон вирүсийн халдвартай хүний цусаар шууд дамжина. Мөн ахуйн хүрээнд сахлын хутга, чимхүүр, сойзоор түүнчлэн эмнэлгийн ариутгал дутуу мэс заслын багажаар халдварлаж болно. Мөн өөр нэг эрсдэлт хүчин зүйл нь гоо сайхны шивээс болон зүү хануур юм.
Хэрэв anti-HCV маркер тодорхойлох тухайн хүний шинжилгээ эерэг гарсан бол өөрөөр хэлбэл шинжилгээгээр С вирүсийн халдвар илэрсэн тохиолдолд С вирүсийн ачаалал тоолох шинжилгээг заавал хийлгэх ёстой байдаг. Дээрх маркерийн шинжилгээнд эерэг гарсан ч С вирүсийн ачаалал (ХСВ-РНХ) тоологдохгүй байвал та хэзээ нэгэн цагт С вирүсийн халдвар аваад эдгэрсэн байна гэж үзэх боломжтой. Харин тоологдож байгаа тохиолдолд эмчилгээний асуудал яригдах ёстой юм.
-Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны үсрэнгүй ололт амжилтын үр дүнд элэгний С вирүсийн халдварыг бүрэн эмчлэх боломжтой боллоо. Энэ шинэ эмчилгээний талаар уншигчдад мэдээлэл өгөөч.
-Дэлхийн шинжлэх ухаан хөгжиж вирүсийн эсрэг аян дайн зарлаж ялалт байгуулж байна. С вирүсийг бүрэн устгах эм болох Софосбувир/Ледипасвир эмийн хослолыг хэрэглэж олон оронд өвчтөнүүд С вирүсийн халдвараа эмчлэх боломжтой болсон. Монголд 5000 гаран өвчтөнүүд вирүсээсээ ангижирч эдгэрч байгаа гэсэн таатай мэдээ саяхан сонслоо.
С вирүсийн эм болох Софосбувир/Ледипасвир эмийн хослол нь гэдэсний ханаар шимэгдэж цусанд орж цаашлаад элэгний эсийн ханаар нэвтэрч тэнд байрлах С вирүсийн үржилд оролцох генийн угсралтанд хаалт хориг тавьсанаар уг вирүсийг бүрэн үхүүлж чаддаг генийн түвшинд үйлчилдэг гайхамшигтай эм юм. Энэ эмийг зөвхөн амаар өдөрт 1 ширхэг шахмалаар уух ба биед гарах эмйин гаж нөлөө маш багатай. Жишээ нь уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн 19.1% нь бага зэргийн толгой өвдөх шинж ажиглагдсан. Ер нь энэ эмийн эмчилгээний эдгэрэлт 98.3% үр дүнтэй байна.
-ЛЕДВИР эмийн эмчилгээний үр дүнгийн талаар уншигчдад мэдээлэл өгөөч. Таны хяналтанд эмчлүүлж байгаа өвчтөнүүд дунд С вирүсийн халдвар нь бүрэн эдгэсэн хэдэн хүн байгаа вэ?
-Ледвир /Софосбувир 400mg/Ледидасвир 90mg/ эмийг хэрэглэн ууж байгаа өвчтөнүүдийн нэгдсэн дүн одоохондоо гараагүй байна гэхдээ энэ эмийг уугаад вирүс дахиж тоологдож эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдол гараагүй. Гол нь тухайн эмч өвчний үе шатыг тогтоогоод нэмэлтээр эм хэрэглэх мөн уух хугацааг нь зөв тогтоож чадвал хепатитын С вирүсээс бүрэн салах боломжтой байгаа нь харагдаж байна. Манай эмнэлэгийн хүрээнд эмч нар дээрх мэдээлэлийг цуглуулж урьдчилан дүнгээр ойролцоогоор 98-99% үр дүнтэй вирүсийг устгаж элэгний хавдар хатуурал үүсэхээс сэргийлж чадаж байна. Мөн вирүсийн шалтгаантай элэгний үрэвслээс гадна архи хэтрүүлэн хэрэглэх болон махны хэрэглээ жингийн асуудлаас болж элэг өвчилж гэмтэж болохыг анхаарах хэрэгтэй.
-Сүүлийн үед элэгний С вирүсийн эсрэг эмчилгээний олон бүтээгдэхүүн Монголд орж ирж байна. Алийг нь сонгож хэрэглэхээ мэдэхгүй байгаа өвчтөнүүдэд тодорхой ойлголт өгөөч.
-Манай оронд С вирүсийн эсрэг эм олон бүртгэгдэж байгаа нь таатай байна. Жишээ нь Ледвир эм АНУ-ын Gliead Science компаний технологи шилжүүлэх гэрээний дагуу үйлдвэрлэх эрхийг АНУ-ын Mylan компани худалдан авч Азид түгээх үйлдвэр нь Энэтхэг улсад FDA стандартын дагуу үйлдвэрлэсэн эмийг Монголын зах зээлд Монгол Эм Импекс Концерн оруулж ирэн эмчийн жорын дагуу худалдаалж байна. Монгол Эм Импэкс Концерн элэгний эмч, мэргэжилтнүүдийг 11 сарын 15-нд АНУ-ын Бостон хотод болсон Америкийн элэгний Өвчин Судлалын Холбоо /AASLD/-ны олон улсын хуралд орцууллаа. Энэ хуралд Mylan компаний элэгний өвчлөлийн эмчилгээний ололт, дэвшилийн талаар олон чухал асуудал хөндөгдөж, эмчилгээний ерөнхий үр дүнгийн сэдвээр яригдсан.
-Элэгний С вирүсийн халдвараа эмчилчихсэн ч дахин халдвар авах эрсдлийн талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Энэ тал дээр эмч хүний хувьд зөвлөгөө өгөөч.
-Элэгний С вирүсийн вакцин гэж байхгүй учраас өнөөдөр С вирүсийн халдвараа бүрэн эмчилсэн ч дахин халдвар авах эрсдэл бий. Иймээс тухайн хүн дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх, өөрийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
-Танд баярлалаа.
Эх сурвалж: News.mn