Элэгний төвийн лабораторийн үйл ажиллагаа буюу шинжилгээ өгөх цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Шинэчлэгдсэн цагийн хуваарь нь ажлын өдрүүдэд буюу Даваа-Баасан гаригуудад 08:00-16:30 цагийн хооронд болсон ба Бямба гаригт хуучин цагийн хуваарийн дагуу 10:00-14:00 цагийн хооронд үйл ажиллагаа явагдах юм. Ингэснээр үйлчлүүлэгчид өглөө эрт, ажлын цагийн өмнө шинжилгээ үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Дашрамд сануулахад дээрх шинэчлэгдсэн цагийн хуваарь нь зөвхөн лабораторийн үйл ажиллагаанд хамааралтай ба эмчийн үзлэг, бусад багажийн үзлэг зэрэгт хамаарагдахгүй болно.
#Эртэч хүн танд зориулав.
#ЭлэгнийТөв