Р.Арслан: Ажилдаа элэгтэй, чин сэтгэлээсээ хандах л хамгийн чухал
Монголчууд хэзээнээс нааш элэг бүтэн байхыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Эх орон, угсаа гарвал нэгтнээ элэг нэгтэн минь, элгэн садан минь гэж өөриймсөж, эерүү зөөлөн, зөв хүнийг элэгтэй хүн, элгэмсүү хүн гэж хүндэтгэн нэрийддэг билээ. Энэ бүхнээс үүдээд монгол хүн элэг хэмээх эрхтнээ эртнээс нандигнаж, эрхэм бүхнээ түүнтэй адилтган, түүн лугаа дотночилж зүйрлэн ирсэн юм…