Манай лабораторид өгсөн шинжилгээний хариуг цахимаар дэлхийн хаанаас ч 24 цагийн туршид хүлээн авах боломжтой. Элэгний төвийн системд бүртгэгдсэн хэрэглэгч бүрт өвчний цахим түүх бүхий хуудас үүсгэдэг ба өөрөөр хэлбэл манайхаар үйлчлүүлсэн тохиолдол бүрийг нарийвчлан бүртгэж архивладаг гэсэн үг. Үйлчлүүлэгч бүр манай систем дэх өөрийн цахим хуудасны тохиргоог өөрчилж хадгалж, дотрох мэдээллийг хүссэн үедээ татаж авах, харах хэвлэж авах боломжтой. Өндөр нууцлал бүхий програм хангамжтай систем ба мэдээллийн аюулгүй байдлыг мэргэжлийн олон улсын компани давхар хариуцан ажилладаг.